НИТХ-ын хурлын төлөөлөгч М.Ганбаатарыг цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээллээ. Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэг маргаан сүүлийн үед улс төрийнхнийг хомроголон баривчлахад хүргээд байна. Тухайн үед Н.Энхбаярт тус хэвлэх үйлдвэрийг авч өгөхийн тулд хотын удирдлагад байсан Билэгт, Бадамжунай, Ганбаатар нарын хүмүүс хууль зөрчиж хувьчлалыг явуулсан гэх гомдол цагдаад иржээ. Энэ хэрэг МАН-ын удирдлагууд МАХН-ыг лидер Н.Энхбаярыг буулгаж авах гол хөзрөө дэлгэлээ гэсэн тайлбарыг өөртөө зүүж байгаа. Тухайн үед буюу 2004 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан Н.Цэрэндорж, М.Ганбаатар нарыг өмч хөрөнгө хууль бусаар бүлэглэн завшсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа аж. Эсэргүү төлөөлөгч хэмээх "алдарт" номоо бичиж Нийслэлийн ИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон М.Ганбаатарыг шударга талдаа залуу хэмээн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Харин томчуудын хөлд чирэгдэж, аавын хаалга татах болсонд олон хүн харамсаж байна. Нам дагасан залуучуудыг улс төрчид гарын үзүүртээ ашиглаж, хамаг муу муухай зүйлсээ хийлгэчихээд эцэст нь ийнхүү хэрэгт түлхэж, өөрсдөө ард нь цэвэрхэн үлдсээр байгааг залуус ойлгох цаг иржээ.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )