Архи зарах зөвшөөрөл 1,5 сая төгрөг боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

 

 

 

Засгийн Газрын хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Авсан тусгай зөвшөөрлийг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар заасан аж. Харин Спиртийн агууламж өндөртэй согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг нийслэлд олгохдоо нэг сая, аймгийн төвд 600, сумдад 300 мянган төгрөг байхаар тусгасан байна.Харин спиртийн агууламж нь сул согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл 300 мянган төгрөг байсныг хэвээр үлдээжээ. Зөвшөөрөл сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар шинэчилсэн байна. согтууруулах ундаагаар баар цэнгээний газрууд шөнийн 00 цаг хүртэл үйлчлэхэд 20 сая төгрөгийн зөвшөөрөл олгохоор тусгасан заалтаа өөрчлөн нийслэлд 1.5, аймгийн төвд 800, сумдад 500 мянган төгрөг байх . Сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвд 400 мянга, сумдад 200 мянга байхаар өөрчлөлт оруулжээ. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хуралдаанаас гарч буй дээрх шийдвэр нь эцсийнх бус юм. Учир нь хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлсний эцэст хүчин төгөлдөр болох эсэх нь тодорхой болох юм байна. 

М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top