Хаадаггүй боомтын асуудлыг хятадуудын саналаар шийдэх нь

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Хилийн хяналтын байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай парламентын бүтцүүдийн 2009 оны гурван тогтоолын хэрэгжилтийн талаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Хууль зүй болон эдийн засгийн байнгын хороодын 13, 45, 12 дугаар тогтоолын хэрэгжилт юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд энэхүү тогтоол хэрэгжээгүй, боомтуудын үйл ажиллагааг өргөтгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна.Мөн Замын-Үүд, Алтанбулагт чөлөөт бүс байгуулахаа зарласнаас хойш арав гаруй жил боллоо. Гэвч өнөөдөр хашаа хатгаснаас өөр ажил хийгээгүй байгаа. Иймд тэрхүү ажлаа цааш үргэлжлүүлэх шаардлагагүй, болих хэрэгтэй гэсэн санал ч гарч байсан юм. Харин Засгийн газрын зүгээс тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд чамгүй олон ажил амжуулснаа тайлагнав. Жишээ нь, стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах болсонтой холбоотойгоор Гашуун сухайтын боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос тусгаарласан байна. Мөн орох гарах гарц бүхий арван зам барихаар Хятад улстай тохиролцжээ. Иймд уг ажлаа гүйцэтгэхээр ажиллах хүч, хөрөнгө мөнгөний асуудлыг төсөвт суулгаж өгсөн байна. Үүнээс гадна Гашуун сухайт Шивээ хүрэнгийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох гэнэ. Хэдийгээр манай талаас 24 цаг нээлттэй байлгах саналтай байгаа ч Хятад улсын тал зөвшөөрсөн нөхцөлд хэрэгжих юм байна. Магадгүй урд хөрш эс зөвшөөрвөл дээрх боломж хязгаарлагдах нь. Ийнхүү Засгийн газрын мэдээлэл гишүүдийн шалгалтанд бүдэрлээ.

Эх сурвалж: Ардчилал сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top