Д.Сүхбаатарын нэрэмжит улсын хэвлэх үйлдвэрийн хувьчлалын тухай маргаан чамгүй шуугиан дэгдээж тухайн үед хувьчлалын багт байсан хүмүүст эхнээс нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. 2004 онд Ерөнхий сайд байсан Н.Энхбаярын захиалгаар хотын мэр асан М.Энхболд болон хотын ерөнхий менежер Т.Бадамжунай нарын гүйцэтгэлээр менежментийн хувьчлалд шилжсэн ч Н.Энхбаяр 2008 онд өөрийн болгосон гэдэг. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тухайн үед хотын ерөнхий менежер байхдаа энэ хувьчлалыг гардан зохион байгуулж байсан тухай мэдээлэл түгж өдгөө асуудөл сөхөгдөөд байгаа энэ цаг үед цагдаагийнхан Бадамжунайгаас тайлбар аваагүй байгаа юм. Тэрээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг намайг санаачилсан, үүрэг өгсөн гээд байгаа. Менежментийн хувьчлал бол хотын ерөнхий менежер зохион байгуулдаг ажил биш. Менежер бол нийслэлийн ЗДТГ-ын зургаа дахь албан тушаал. Би ИТХ, хотын даргад үүрэг өгдөг хүн биш. Энэ бол миний нэр төрд халдах гэсэн ээлжит оролдлого. Би тэр болгон сенсаацтай зууралдаад байх цаг завтай хүн биш. Би бүх хэвлэлийн худал зүйлд тайлбар өгөх шаардлагагүй" гэсэн тайлбар тавиад байгаа юм.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )