УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, олимпийн аварга Н.Түвшинбаяр,улсын начин Б.Одхүү нар энэ сарын 26-ний шөнө 04 цагийн орчимд “Сөүл” ресторанд зодолджээ. Одхүү УИХ-ын гишүүний нүүр рүү цохиж танхайрсныг гишүүн “Одхүү бид хоёр хуурай ах дүү. Тийм юм байхгүй” гэж үгүйсгэсэн байна. “Түвшин Сэтгэл Сан”-гийн менежер, яруу найрагч Х.Соёмбо “Олимпийн аваргыг гадаадад яваа, энэ мэдээлэл үндэслэлгүй гэсэн ч хэсэг хугацааны дараа “Энэ бол зүгээр л найз нөхдийн асуудал, сүртэй юм болоогүй” гэж тайлбарласан байх юм. Харин олимпийн аварга маань Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж байцаалт өгсөн гэнэ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд харин улсын начин Б.Одхүү батлан даалтаар гарч, гадуур байцаагдаж байгаа аж. Юутай ч дээрх эрхмүүд нийлж, ууж идэн, агсам согтуу тавьсан нь үнэн бөгөөд УИХ-ын гишүүн, улсын начин, олимпийн аварга гурав Сөүл рестораныг зодооны дэвжээ болгон цусаа гартал зодолдож, цагдаа сэргийлэхдээ тулаад байгаа ч эрхэм гишүүн хайцаалан өнгөрч байгаа бололтой.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )