УИХ-ын даргын үүрэг болгосны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нар өчигдөр “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс хөдөлгөөн”-ий төлөөлөл болох Ц.Шинэбаяр, Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог нартай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хөдөлгөөний тавьсан шаардлагатай танилцсан, гэхдээ биелүүлэх боломжгүй гэдгээ хэлжээ. Мөн “Хууль ёсоор огцрох хүсэлт гаргах, эсвэл УИХ дахь тодорхой тооны гишүүд огцруулах санал оруулж ирсэн тохиолдолд л Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой. Иймээс шууд Засгийн газрыг огцруулах, огцруулахаар авч хэлэлцэх боломжгүй” гэдгийг тайлбарласан байна. Харин УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, анх байгуулагдах үеэсээ л стандарт бус байсан Засгийн газрыг огцруулах боломжтой гэж энэ үеэр хэлжээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )