”Сандуйн жүд” судар нимгэн мөнгөн хуудастай, урлагийн бүтээл

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28


“Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” ном бол яах аргагүй монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг бөгөөд одоо Улсын төв номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа. Энэхүү номыг XIX зууны сүүлч ХХ зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзуширийн хийдэд урлажээ.  Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн. Нимгэн мөнгөн хуудастай номын үсгийг алтаар цутгаж шаржээ. Энэхүү ном нь 10 боть бүхий төвд-хятад-монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр, сувдаар чимэглэн хийсэн байна. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө оржээ.


М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top