АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тушаал бууруулсан асуудлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцэхээр болжээ. АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэлтсийн дарга Э.Амарбатыг хууль зөрчин албан тушаал бууруулж, мөрдөн байцаагчаар томилсон болохыг нь холбогдох байгууллагууд тогтоосон аж. Тодруулбал, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Э.Амарбатыг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр тушаал бууруулжээ. Харин энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон тул тушаал бууруулах тогтоолд гарын үсэг зурсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Ганц худгаас Захиргааны хэргийн шүүхэд дуудагдаж магадгүй нь.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )