“Цэцэг” хамтлагийн дуучин асан Уянга. Одоо бол “Маршал” хамтлагт гитар тоглодог билээ. Тухайн цагтаа үеийнхэн дундаа од явсан “Цэцэг”-ийн ууган гишүүдийн нэг тэрээр хамтлагийнхаа 10 жилийн ойн ““Цэцэг”-ээс төрсөн одод” тоглолтынхоо бэлтгэл хийгээд тун завгүй явсан гэнэ. Бэлтгэлийнхээ нэг заваар гоёхоор шийдсэн Уянга үсчний газар яваад оржээ. Амьсгаа дээгүүр явсан тэрээр “физик хийж байгаа биз дээ” хэмээн хээвнэг асууж л дээ. Мэл гайхсан үсчин бүсгүй дэмий л толгой сэгсрэн зогсож гэнэ. Эвгүй байдалд орсноо мэдсэн Уянга хамт явсан хүнээсээ “нөгөө үсэнд чинь хими, физикийн алийг нь хийдэг билээ” гэж асуугаад эргэлзээгээ тайлжээ.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )