“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн, сэтгүүлч Г.Уянгыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилсан тухай мэдээлэл чих дэлсэв /өчигдөр 11.30 цагт/. Сүхбаатарын талбай дээр байгаа жагсагчдаас түүнийг ямар шалтгаанаар баривчилсныг тодруулахад, “Бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй учраас мэдэхгүй” гэж байсан. Харин энэ тухай Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа н.Амарзаяагаас тодрууллаа /12.30 цагийн орчим/.
-“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Г.Уянгыг танай дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилсан тухай мэдээлэл гарч байна. Ямар шалтгаанаар барьсан юм бэ?
-Түүнийг баривчлаагүй. Хэрэгтэй нь танилцуулах гэж прокурорын тушаалаар албадан авчирсан юм. Хэрэгтэй нь танилцуулчихаад буцаагаад явуулна.
-Хэрэгтэй нь танилцуулах гээд яагаад баривчилж байгаа юм бэ. Түүнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм бол?
-Түүнийг өмнө нь хэрэгтэйгээ танилц гэж удаа дараа шаардсан. Гэвч биелүүлээгүй учраас албадан авчирч байгаа нь энэ. Чухам яма хэрэг гэдгийг нь хэлэх боломжгүй.
Энэ үйл явдлаас хойш хоёр цагийн дараа Г.Уянгыг суллажээ. Хэрэв түүнийг суллахгүй бол цэргүүд нь Нийслэлийн ЗДТГ-ын өмнөх замыг хаана хэмээн сүрдүүлж байлаа. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Г.Уянга болон Т.Баярхүү нарыг суллан явуулсан юм. эх сурвалжийн хэлснээр
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн, сэтгүүлч Г.Уянгыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн баривчилсан тухай мэдээлэл чих дэлсэв /өчигдөр 11.30 цагт/. Сүхбаатарын талбай дээр байгаа жагсагчдаас түүнийг ямар шалтгаанаар баривчилсныг тодруулахад, “Бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй учраас мэдэхгүй” гэж байсан. Харин энэ тухай Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа н.Амарзаяагаас тодрууллаа /12.30 цагийн орчим/.
-“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Г.Уянгыг танай дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилсан тухай мэдээлэл гарч байна. Ямар шалтгаанаар барьсан юм бэ?
-Түүнийг баривчлаагүй. Хэрэгтэй нь танилцуулах гэж прокурорын тушаалаар албадан авчирсан юм. Хэрэгтэй нь танилцуулчихаад буцаагаад явуулна.
-Хэрэгтэй нь танилцуулах гээд яагаад баривчилж байгаа юм бэ. Түүнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм бол?
-Түүнийг өмнө нь хэрэгтэйгээ танилц гэж удаа дараа шаардсан. Гэвч биелүүлээгүй учраас албадан авчирч байгаа нь энэ. Чухам яма хэрэг гэдгийг нь хэлэх боломжгүй.
Энэ үйл явдлаас хойш хоёр цагийн дараа Г.Уянгыг суллажээ. Хэрэв түүнийг суллахгүй бол цэргүүд нь Нийслэлийн ЗДТГ-ын өмнөх замыг хаана хэмээн сүрдүүлж байлаа. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн Г.Уянга болон Т.Баярхүү нарыг суллан явуулсан юм. эх сурвалжийн хэлснээр Г.Уянгыг баривчилсан нь БОАЖ-ын сайд Л.Гансүхийг гүтгэсэн гэх түүний нөхөр А.Баатархуяг нарын хэргийн тухай тайлбар авахыг хүссэн аж. Гэвч Г.Уянга тэр тухай тайлбар өгөхгүй, өгөхөөр бол өмгөөлөгчийн хамт өгнө гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Ардчилал
нь БОАЖ-ын сайд Л.Гансүхийг гүтгэсэн гэх түүний нөхөр А.Баатархуяг нарын хэргийн тухай тайлбар авахыг хүссэн аж. Гэвч Г.Уянга тэр тухай тайлбар өгөхгүй, өгөхөөр бол өмгөөлөгчийн хамт өгнө гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: Ардчилал
Сэтгэгдэл ( 0 )