Латиф агсны хүү хуурай агсамнав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Олон цугласан хүлээн авалт. Урлагийнхан өөр өөрсдийн уран бүтээлээсээ ээлж дараалан сонирхуулж байсан гэнэ. Ингээд жүжигчин Нураагийн ээлж болж л дээ. Тайзан дээр гарсан Нураа үзэгчдийн суудлаас хэн нэгнийг онцлон тайзан дээр гаргаад иржээ. Гэтэл уригдсан зочдын дунд сууж байсан яруу найрагч Д.Цоодол гуай “Нураа шал согтуу байна ш дээ” гэх нь тэр. Ядаж байхад хүн бүрт  шахуу сонсогдохоор хэлж л дээ. Эрүүл нэгний дэргэд 50 гр татчихсан байсан жүжигчин залуу олны дунд эвгүй байдалд орсондоо бантан эрхэм найрагч дээр буугаад авсан юм байх. Сүүлдээ ширээ сандалдаа хүрч улмаар бахим биетэй бие хамгаалагч залуусын хүчинд автан хаалгаар нуруугаа харуулан гарч оджээ. Хэд хоногийн дараа Цоодол гуайн гэргий таараад ямар тэнэг хэрэг тарьсныг нь хэлж л дээ. Учир нь Нураагийн тайзан дээр гаргасан залуу нэлээн халамцуу байсныг анзаарсан найрагч жүжигчинд сануулах гэсэн биш, мешок болохоос наахнуур юм болж олны дунд онигоонд орсон байна. Энэ тухай эхнэрээс нь дуулаад нүүрээ хийх газаргүй болтлоо улайсан Нураа Цоодол гуайгаас уучлал эрсэн ч хэдийнэ хожимдсон байжээ. Балагтай тэр хэргийн гайгаар Цоодол найрагч түүнийг нэг нүдээрээ ч харахаа байсан гэнэ лээ.

Эх сурвалж: Тэргүүн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top