Дотоодын үрээр тариалалт хийх боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Энэ хавар манай улс 281.2 мянган га талбайд үр, үүнээс 276.4 мянган га уриншийн талбайд улаан буудай тариална. Үүнд 46.8 мянган тонн үр шаардлагатай байгаа аж. Өнгөрсөн онд 36.8 мянган тонн улаан буудайн үр нөөцөлжээ. Харин 10 орчим мянган тонн үр дутагдаж байгаа бөгөөд  дотоодоос бүрэн хангах боломжтой гэж салбарын яам тооцоолсон байна. 2011 оны хаврын тариалалтанд зориулж тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариалан эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд улсын нөөцөөс улаан буудайн 5100 тонн үрийг худалджээ. Уг борлуулалтын орлогоо энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэхээр болжээ.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top