“Хурд”-ын Цогоо. Тэрээр маш өвөрмөцөөр шараа тайлах гэнэ. Шартсаныхаа маргааш нойлд ороод нэг сайн бие зассан байхад л болоод явчихдаг юм байх.
Харин “Нисдэг таваг”-аар “Хэзээ нэгэн цагт нисч магадгүй” Амгаа спиртийн төрлийн ундаа жаахан л хэрэглэсэн бол маргааш нь амьтан болдог гэнэ. Тэр үед түүний амнаас хуушуураасө өөр үг гарахаа байна. Нэг биш, нэлээд хэдэн хуушуур цохисны дараа л шараа тайлсан шиг болох ажээ.
“Нисванис”-ын Дархаа. Хамтлагийнхаа хамгийн “цагаан” нь болохоор цасхан хочтой гэж байгаа. Хорвоогийн хамгийн удаан нөхдийн нэг Дархаа “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киног үзэж суугаад л уйлдаг хосгүй уярам нэгэн. Тэрээр шартсан бол өөхийг харин ч торох юмгүй л гулгуулж орхих гэнэ. Ямар сайндаа л эхнэр нь 100 татсан нөхөртөө хонины сүүл хөргөгчинд хөлдөөн шарталтын эсрэг бэлтгэлийг базаадаг. Энэ мэтээр урлагийнхан хаа нэг таарахаар ийнхүү маазардаг гэнэ лээ.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )