Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах санхүүжилтийн загварыг хэлэлцэн баталжээ.Бага орлоготой, анх удаа орон сууцтай болохоор хүсэлт гаргасан иргэдийг жилийн зургаан хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулахтай холбогдон гарах журмуудыг боловсруулан хамтран батлаж, орон сууцаар хангах ажлыг зохион байгуулахыг сайд С.Баярцогт,Х.Баттулга ,нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасан байв. Үүний хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллахыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга,Шадар сайд М.Энхболдод даалгажээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )