Сүүлийн үед олон хоног дараалан архи ууснаас амь насаа алдах,эрүүл мэндээрээ хохирох байдал ихсэх хандлагатай байна. Энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн “Пикассо” зочид буудалд архи хэтрүүлэн хэрэглэж,амь насаа алдсан хэрэг гарсан. Шалгалт хийхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 34 настай эмэгтэй Ц гурван хоног дарааллан архидан согтуурч байгаад амь насаа алдсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 12-р хороонд 29 настай эрэгтэй Ч 15:30 цагийн орчим хашааныхаа банз модноос боомилон нас барсан хэрэг гарчээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )