Онигоо: Гаалийн даргыг давруулж болохгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Замын цагдаагийн тухай нэг онигоо байдаг шүү дээ. Яагаав нөгөө шинээр ажилд орсон залуу цалингаа хэдэн сараар авахгүй байхаар нь “цалингаа аваач” гэтэл “дээр нь бас цалин өгдөг юмуу” гээд толгой сэгсэрсэн тухай. Тэрэн шиг гаалийнхантай холбоотой бас нэгэн онигоо гарчээ. Гаалийн шалгагчид даргынхаа төрсөн өдөрт юу бэлэглэх тухай ярьж байна. Нэг нь гар утас гэтэл нөгөө нь ямар хүүхэд биш дээ гэж, харин гурав дахь нь машин гэвэл бусад нь арай ч багадах байхаа гэж л дээ. Тэгсэн нэг нөхөр тэндээс, тэгвэл яахав нэг өдөр өөрийнхөө оронд зогсоочихооч дээ гэвэл бусад нь нэгэн зэрэг “Тэгж ч давраахгүй шүү” гэх нь тэр. Наргианы 80 хувь нь ортой л гэдэг.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top