Шашин шүтэгчдийг хоёр төрөлд хувааж үздэг. Миний гарт миний аз жаргал буй хэмээгсэд буюу нава, ямар нэг далдын хүч миний амьдралыг удирддаг хэмээгсэд буюу чаралбаа гэж. Эхний хэсгийнхэн аливаа үйлийнхээ үрийг өөрөө л хариуцах ёстой хэмээн итгэдэг бол нөгөө нь миний хийсэн буруу үйлийн үрийг өөр нэг далдын хүч өөрчилж чадна хэмээн итгэдэг. Шашин шүтлэг нь 70 жил тасарсан манайхны хувьд хоёр дахь ангилалд хамаарагсад эхнийхээсээ хамаагүй олон гэсэн хар зураг байдаг аж. Тэр дундаа чаралбаа ангилалд хамаарагсдын ихэнхийг сүүлийн үеийн гэнэт баяжигсад, дарга даамал, сайд түшмэдүүд эзэлдэг гэнэ шүү.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )