Нарантуулын босс эрхэм яриандаа халж асуудалд орох дөхсөн нь камер харахаараа контролгүй чалчдаг зарим нэг нөхдөд анхааруулга боллоо гэлцэж байсан. Гэсэн хэдий ч сануулга аваагүй нөхөд ч бас үлдсэн бололтой. УИХ-ын гишүүн Д.Одбаяр нэгэн ярилцлагандаа толгойгоо цусдаж мэдэх үг унагаасан байх юм. “Хилийн чанадад болдог улс төрийн жагсаал цуглааныг зохион байгуулдаг этгээдийг сайн танина. Тэр нөхөр Монголд ирчихээд байгаа. Гэхдээ хэн гэдгийг нь хэлэхгүй” гэсэн утгатай эрхэм гишүүний ярилцлаганд хууль цагдаагийнхан анхаарлаа хандуулбал хоёр гурван ч томоохон сэжүүр гаргаж авч болохоор байна. Эхнийх нь жагсаал цуглааны цаана зохион байгуулагч эзэд байдаг, тэр ч бүү хэл энэ талаар мэргэшсэн гадныхныг хөлсөлж байгаа. Хоёр дахь нь долоодугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулалтанд оролцсон байж болзошгүй, харин гурав дахь нь нэгэн цагт Хууль зүйн яамыг толгойлж явсан экс сайд, эрхэм гишүүн тэрхүү хэргийг мэдсэн хэр нь нуун дарагдуулж цагдаагийн байгууллагаар даажигнаж буй гэх.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )