Гурван шүүгчид ард түмэн эгдүүцэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

“Гэгээн алсын одод” нэвтрүүлгийг үзэж суусан нэгэн танил маань гэнэт   “Том тэнэгтээч” гэх нь сонсогдов.  Эрхэм  шүүгч Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, “Зууны манлай эстрадын дуучин” МУГЖ Б.Сарантуяа, хөгжмийн зохиолч , оранжировшик, продюссер Б.Халиун нарт   хэлж байгаа нь тэр. Энэ  ердөө ганцхан жишээ.  Сүүлийн үед хүмүүс уг нэвтрүүлгийн талаар ам уралдан ярих болжээ. Бухимдангуй ярих тэднийг хараад яагаад гэсэн бодол сэтгэлдээ тээн, өнөөх нэвтрүүлгийг тогтож нэг үзлээ. Багадаа од болохыг хүсдэггүй, олны танил мундаг хүн болохыг мөрөөддөггүй хүүхэд гэж байхгүй . Тийм ч учраас оролцож буй хүүхдүүд дор бүрдээ гоёж гоодон хэрдээ бэлтгэж ирсэн харагдана. Харамсалтай нь шүүгчид түүнийг нь ер олж харахгүй. Гоочилж гарна. Түүнийг харсан олон түмэн бухимдахаас ч яахав. Арай ч дээ. Сараа гавьяат найман настай охиноос мэргэжлийн дуулах техник  шаардаад л. Төрийн соёрхолтын тухайд байдгаараа хичээж бүжиглэх есөн настай хүүг “болхи мал” шиг бүжиглэж байна. Манай 90 настай аав ч ингэж бүжиглэхгүй. Тэнцсэнгүй . Оранжировшик Б.Халиуны тухайд бол бүүр ч нэмэргүй.Бүжиглэж байгаа хүүхдийг гүйцэтгэл дутуу гэх нь бүр хөх инээд хүргэж байгаа юм. Өмссөн хувцас,үс зүсний тухайд ярих  ч юм биш. Бүжиглэх гээд ороод ирсэн хүүхдийг “Хошуу ноён шиг хувцсандаа дарлуулаад бүжиглэж чадсангүй”. Тиймээс наад хувцсыг чинь өмсүүлсэн хүнд гомдоорой.Тэнцсэнгүй. Тэгээд болоогүй.  Хачин  утгагүй асуулт асуугаад хариулж чадахгүй бол бас л тэнцүүлэхгүй.

 Тухайлбал   -“Цулхирын гурил” гэж юу вэ?

                      - Мэдэхгүй

                      –Тэгвэл  мэдчихээд дараа жил ирж оролцоорой. Тэнцсэнгүй.

Бас нэг хүүхдээс: -Наад өмссөн гутлыг  чинь юу гэдэг юм бэ?

                                 –Мэдэхгүй ээ.

                                 -Тэнцсэнгүй. Наадахыг чинь тоохуу гэдэг юм. Өмссөн  гутлынхаа нэрийг мэдчихээд дахиад оролцоорой ч гэх шиг. Тоочоод байвал барагдахгүй. Үнэндээ  гурван шүүгч “Үнэхээр уучлаарай” санагдсан шүү.  Ингэхэд манай гурав“Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг байдгийг мэддэг л байгаа даа.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сак(103.10.22.123) 2014 оны 03 сарын 15

Сараа одоо больчмоор л байна л да хөөрхий минь эсвэл энэнээс өөрөөр амьдрах арга нь дуусчихаа юу хажуугийн шүүгчдээ хүртэл сараа авгай сонгож авдаг гэсэн үр хүүхэдгүй юм шиг олны нүдэн дээр тэнэгтэхээ боль.тв 9ийнхэн сараад яагаад базуулчихаа вэ. халиун ч яахав бас л сараад атгуулчихсан хүн шигээ.за тэр Сүхбаатар бол бүр хөгийн хүн .өнөө жил тэр Баттөр гэгчийг Сараа бас л гарын аясаар нүдний дохиогоор утсан хүүхэлдэй болгоно бизээ хөөрхий хайран залуу.

0  |  0
sanal(203.194.114.28) 2013 оны 05 сарын 01

haraad bhad gegeen alsin od temtseen ulaan tsaim luibar luibar luibar

0  |  0
sanal(203.194.114.28) 2013 оны 05 сарын 01

shudraga shuuhgui ym bol zogsoogooch ingej humuusiin haraal idej tsaddag ym uu shuugeed bgaa ym uu shuumjleed bgaa ym uu araggui l huuhduud ym bolohoor bodoj sanah ymgui ordog bh daa

0  |  0
VNEN VG(203.194.114.133) 2013 оны 04 сарын 10

GEGEEN ALSIN OD TEMTSEEND SAIN MUU DUULDAG NI OGT HAMAAGVI. SHILDEGT VLDIE GEJ BODOJ BAIWAL SAIN MUNGU ZARTSUUL GEDEG NI 1).IH MUNGU XAY SHILDEGT VLDENE 2).TOGLOLTINHOO BILETIIG ALI BOLOH BUSDAASAA URSULDUJ AHIUHAN ZAR EHNII BAIRAND ORNO TEGEEDL GVITSEE. HEREW MUNGU XAYJ CHADAAGVI BOL HOMORGOLON HASNA GEDGIIG SARANTUYA AWGAI HARIN CH NEG GARAMGAI HIIJ BAIGAA YUM DA

0  |  0
no name(203.194.114.133) 2013 оны 04 сарын 10

chadaltai zaluuchuud olshirson tsagt usuj yawaa mongoliin ireedvig utulj ulig domog bolj hugshirch yawaa uwuu emee nar shvvchih yum bnalda. hugshin yumnuud baij haritsaani soyolgvi yamar ch vlgergvi. sarantuya awgai nuhurgvi zolbin tsadig zambaraagvi yamar ch hvmvvjilgvi awgai. yag hvvhdvvdee zaginadag shigee hvnii hvvhdvvdiig zaginadag. terend hvnii hvvhed zaginah yamar ch erh baihgvi!!!

0  |  0
halzand(203.194.114.133) 2013 оны 04 сарын 10

Haliun hogshoon chi yag shvvgch hiih gej irsnvv sarantuya ta2 hogshrood hvnd toogdohoo bolichihno geed oorsdiigoo reclamdaj efiriin od boloh gej irsnvv bain bain l oorsdiigoo reclamdaj tsatsuulaad bhiin

0  |  0
Top