Хөгжлийн төмөр замын хөг

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Өнгөрсөн долоо хоногийн турш цагаан бээлийтэй гараар ёслолын тууз хайчилж буй БХБЗТАЖ-ын сайд Х.Баттулгын царайг харав. Таван толгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын нээлтийн ажиллагаанд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, тус яамны дэд сайд А.Гансүх, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүтэй 300 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирснээс харахад л ямар чухал үйл явдал болох нь төвөггүй илтгэгдэнэ. Гэсэн хэдий ч 20 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган уг төслийн зураг эцсийн байдлаар бэлэн болоогүй гэвэл та итгэх үү. Тэгсэн хэр нь эрхэм дарга нар тууз хайчлан шампанск буудуулж, газар шорооных нь ажлыг хүртэл эхлүүлчихлээ. Монголчууд аливаа зүйлийг эхлэлээс бэлгэддэг ард түмэн. Хэрвээ тэр жишгээр харвал хөгжлийн төмөр зам хөг болж дуусах вий дээ.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top