Хархорины засаг дарга нутгийн шүтээнээ 70 саяар заржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 28

Түүх дурсгалын өлгий нутгийнхан Засаг ноёноо ийнхүү хардаж сууна. Тэдний ярьж байгаагаар бол эртнээс нааш тахигдан хүндлэгдэж ирсэн, хур хайрлагч хүн чулууг Засаг дарга Ж.Нямдулам япончуудад 70 сая төгрөгөөр зарсан гэнэ. Ингэхдээ ямар нэг байдлаар нутгийн иргэдээс санал авалгүй, ямар нэг тогтоолл шийдвэр гаргалгүйгээр дур мэдэн арилжсан хэмээж байгаа аж. Арлынханд 70 саяар үнэлэгдсэн хүн чулуунд бага зэргийн эвээс хийхэд л тунадас орж газар дэлхий дэвтдэг байсан хэмээн нутгийн хөгшид барин тавин баталдаг бөгөөд сүүлийн жилүүдэд ган гачиг ихээр нүүрлэж байгаа нь энэ мэт үйлдлүүдээс улбаатай хэмээжээ.

Эх сурвалж: Тэргүүн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top