Энэ жил Улсын циркийн 70 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулж нам гүмхэн байсан циркийнхэн комисс байгуулж нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөт ажил өнгөрсөн сард болсон залуу циркчдийн “Монгол алиалагч-2011” улсын уралдаанаар эхэлсэн бол дараагийн ажил нь Монгол цирк сүлд дуутай болсон явдал билээ. Тэд энэ удаад “Монголын циркийн урлагийн нэвтэрхий толь” хэмээх түүхэн товхимлыг гаргажээ. Уг толийг цирк судлаач Ё.Батболд эмхтгэсэн бөгөөд циркийн үүсэл хөгжлөөс өнөөг хүртэлх замналыг сонирхолтой хэлбэрээр өгүүлсэн аж.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )