90-ээд оны эхээр “Мишээл”-ийн гишүүн явсан Б.Наранзун хэсэг В продакшнд продюсерийн ажил хийгээд үзсэн. Түүгээр овоглодог уран бүтээлүүдийн тоо нь ч чамлахааргүй. Урлагийн тогооны халуун хүйтэн, хатуу зөөлнийг жирийн нэгнээс илүүтэй мэдэрдэг эрхэм дарга сүүлийн үед СТА тараадаг өглөгийн эзэн болоод авах нь ээ. БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын даргын шинэхэн СТА-нуудыг жагсаавал уртхан дараалал үүсэх янзтай. Охидын хамтлагаас “Гурван охин”, “Киви”-гийнхэн, за бас саяхан “Болсон явдал” киногоороо үзэгчдэд бэлэг барьсан “Х Түц”-ийн хэсэг нөхөд гээд лэ. Шагналын үнэ цэнийн талаар их ярих болсон энэ үед нэгэн цагт шалгуур давсан сайн эрчүүдийг шагнадаг байсан улаан үнэмлэх бүхий тэмдэг тун ч үнэгүй атлаа хямд эд болох нь ээ. Хаана тоглолт болно тэнд өнөөхөө өвөртлөөд явж байдаг Наранзунг харсан хорон үгтэй зарим нэг нь “Наранзун хаа ч цуг гэж мэдээрэй” хэмээн шивэр авир хийлцэх болсон ажээ.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )