Монголын рок попын ганцхан мангас Мөнхсайхан хоолны нэвтрүүлгээрээ олны танил нөхдийг урьж, бас хоолыг нь тамшаалан үнэлэлт өгөхөө болиод удаж байна. “Миний сүлжээ” дэлгүүрийн маркетингийн албанд даргын алба хаших болсон ч үндсэн имиж болсон цагираган ээмэг, савхин хүрэм, эрээн бандагаасаа салах бол тун дургүй. Тиймдээ ч “Миний сүлжээ”-ний стил имиж өөр нэгэн бол тэр ганцаараа л гэх юм билээ. Хэдэн жилийн өмнө хатуухан ундаанд хайр зарласан ч алдаагаа засаж болдгийг өөрийн биеэр урлагийн нөхдөдөө харуулаад авсан түүнийг өдгөө рок попынхон үлгэр жишээ мангас хэмээдэг. Өөрөө засраад зогсохгүй өрөөлийг ч ажил амьдралын садаа болсон болдоггүй идээнээс хол байхыг сануулах рок дарга ажилчдадаа энэ тал дээр хатуухан шаардлага тавьдаг гэнэ. Тиймдээ ч ажлын цагаар хөнгөн жаргалд автан хөлчүүрхсэн нөхдийг рок мангас үгийн өчиггүй л халж орхидог сурагтай.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )