Өнөөдөр 14 цагт "Монгол ньюс"-ын Мэдээллийн төвд "Талх чихэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Батцоож болон бусад албаны хүмүүс "Атар өргөө" ХХК, "Талх чихэр" ХХК-иуд “Атар" талхны үнийг тавдугаар сарын 1-нээс эхлэн 20-25 төгрөгөөр нэмэх болсон тухай мэдээлэл хийлээ. Талхны үнийг нэмэх болсон шалтгаан нь төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн, Эрчим хүчний зохицуулах газраас цахилгаан, дулааны үнийг нэмсэнтэй холбоотой аж.
Ж.Болор-Эрдэнэ Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )