Шилдэг оюутан гэдгийг батлах олон шалгуурын нэг нь ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах явдал байдаг. “Голомт“ банкнаас улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, олон улсад эх орныхоо нэрийг гаргах чин хүсэл, зорилготой онц сурлагатан Монгол Улсын 100 шилдэг оюутанд нэрэмжит тэтгэлгээ олголоо. Тус банк энэхүү тэтгэлгийг найм дахь жилдээ олгож байгаа бөгөөд жил ирэх тусам тэтгэлгийн хэмжээг ихэсгэж энэ жил 50 хувиар нэмж 66,6 сая төгрөг болгожээ. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт 82 их, дээд сургуулиудын 427 оюутан материалаа ирүүлснээс суралцаж байх хугацаандаа улс, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд гаргасан амжилт, ярилцлага, эссэ, илтгэл, голч дүн зэргийг харгалзан шат дараалалтайгаар шалгаруулсан байна. Эдгээр оюутнуудад Монголын зах зээлд анх удаа нэвтэрсэн Нандин picture картыг олгосон бөгөөд тэтгэлэг нь сар бүр картанд нь орох юм.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )