Автобусны чиглэлүүд өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулан маргаашнаас ирэх сарын 6-ныг хүртэл автобусны зарим чиглэлийг өөрчилсөн байна. Дээрх хугацаанд Залуучуудын өргөн чөлөөний МУИС-ийн баруун уулзвараас ШУТИС-ийн хойд замын уулзвар хоорондын автозамын хөдөлгөөнийг хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийх тул М:5 “Баянхошуу-МУБИС-Тэнгис кинотеатр”, М:8 “Яармаг-МУБИС-Ард”, М:11 “Нисэх-МУБИС-Ард” гэсэн чиглэлүүдийн автобус МУБИС буудлаас “Туушин” компанийн зүүн талын уулзвараар  зүүн гар тийш эргэн Амарын гудамжинд орж, Сүхбаатарын талбайн зүүн талаар МУИС-ийн уулзвар хүрээд үндсэн чиглэлээрээ явах юм. Харин М:6 “Өнөр хороолол-Хүнсний 1-100 айл-Халдварын эмнэлэг”, М:10 “3, 4-р хороолол-МУИС-Сансар”, М:15 “Баруунсалаа-Тэнгис кинотеатр-ХМК-Зайсан”, М:21 “3, 4-р хороолол-Тэнгис кинотеатр-МУБИС-Халдвартын эмнэлэг”, М:26 “Их Наран-Тэнгис кинотеарт-МУБИС”, М:35 “Махимпекс-Тэнгис кинотеатр-Сансар-Улаанхуаран” чиглэлүүдийн автобус баруун зүгээс ирэхдээ МУИС-ийн баруун уулзвараар хойш эргэн Их сургуулийн гудамжинд орж, Бага тойруугийн замаар, зүүн чиглэлээс ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвараар Бага тойруугийн замаар явж тус тусын чиглэлд орох аж. Мөн М:44 “3, 4-р хороолол-Чингис зочид буудал-Халдвартын эмнэлэг”, М:51 “Бэлх-4-р дэлгүүр-Мишээл экспо”, ХО:”Шаргаморьт-МУБИС-Халдвартын эмнэлэг” чиглэлүүдийн автобус хойд, зүүн хоёр чиглэлдээ 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн хойд уулзвар хооронд Бага тойруугийн замаар явж үндсэн чиглэлдээ орох бол ХО: “Налайх-Улаанбаатар-Вокзал” чиглэлийн автобус баруун, зүүн хоёр чиглэлдээ Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчих нь. Зам засвараас үүдэн автобусны маршрутад өөрчлөлт орсон тул зорчигчид буух буудлаа зөв тооцоолон бууж, буудлаас өөр цагт буулгахыг шаардахгүй байхыг ЗЦГ, Нийслэлийн Авто замын газар, Нийтийн тээврийн газраас сануулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top