УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: ”Сөүл ресторанд улсын начин Б.Одхүү зодолдсон”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Энэ сарын 26-нд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, улсын начин Б.Одхүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар Сөүл ресторанд зодолдсон тухай мэдээлэл гарсан билээ.  УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хувьд бизнесийн салбарт байхдаа жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд бөхөө дээдэлж явдаг Монгол хүний хувьд уг зодооны талаар ямар тайлбар хийснийг уншигч танд хүргэе.  УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Ардчилал" сонинд ”Тэр өдөр Сөүл ресторанд хоол идчихээд гарч явахад хэсэг хүн зодоон хийсэн бололтой цагдаа нар ирчихсэн байсан. Би тэнд огт зодоон хийгээгүй.  Одхүүгийн хувьд намайг ахаа гээд хүндлээд явдаг. Одхүү нохой зодооноор хүртэл хичээллэж байсан, их том гартай, бяртай хүн. Ийм хүнд цохиулбал миний нүүр ам аймаар юм болох байсан. Харин Одхүү л дараа нь “Ахаа уучлаарай. Би тэнд жаахан асуудал гаргасан гэж байна лээ” тэнд зодоон болсон асуудалд би огт хамаагүй тэр бол Одхүү начинтай л хамаатай" гэж тайлбарлажээ.

 М.Гэрэлгуа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top