Сургууль тандаа баярлаж явдаг аа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Ардын үрсийг гэрэлт эрдмийн замд хөтлөгч ариун үйлсийн эзэн багш нарын ундрах эрдмийн ордон болсон УБИС-ийн 60 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэн багш нар, эрхэм оюутан дүү та бүхэндээ аз жаргал, сайн сайхан, арвин бүтээлийн их амжилт хүсэн ерөөж чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье!

Бидний оюутан цагийн өлгий энэ сургуулиас олон зуун багш, эрдэмтэд, судлаачид, зохиолчид төрөн гарсаар билээ. Түм түмэн үрсийг эрдэм ухааны  алтан замд хөтөлдөг ардын багшийн гэгээн өргөө УБИС-ийнхаа нийт хамт олонд эрдэм соёл, их үйлсийн өндөр амжилт ерөөж, улам бадарч, урагшлан хөгжихийн билэг дэмбэрлийг айлтган барья. Сургууль тандаа бид баярлаж явдаг шүү!

Бямбасүрэн, Лхамсүрэн багштай 1967 оны Монгол хэл, уран зохиолын ангийн төгсөгчид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top