ИЗ-НН ил захидлын хариуг өгөв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гадаадад амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа ИЗ-НН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.

АНУ-д байгуулагдсан Монгол иргэдийн “Иргэний танхим”-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон улс төрийн намуудын дарга нарт өнгөрсөн долоо хоногт ил захидал илгээсэн юм. Уг захидалд УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гадаадад амьдарч, суралцаж буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлж, сонгуульд оролцуулах асуудлыг тусгах өгөхийг хүссэн. ИЗ-НН-ынхан “Гадаад оронд амьдарч буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаар та бүхний гаргасан санаачилгыг дэмжиж байна. Өнөөдрийн сонгуулийн мажоритар тогтолцооны нөхцөлд гадаадад амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах нь боломжгүй. Харин сонгуулийн тогтолцоог өөрчилж, пропорциональ тогтолцооны элемент оруулснаар иргэдийнхээ улс төрийн эрхийг сэргээх боломжтой тул УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд уг асуудлыг хуульд нэмж тусгуулахаар ажиллах болно” гэсэн юм.

Эх сурвалж: МоНЦАМЭ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top