Нэг эр гудамжинд нэг хүүхэн дээр ирэв. -Би танд нэг сая рубль өгвөл та надтай нэг шөнө өнгөрөөх үү? -Мм..ммм...болох л юм. –Аа, мянган рублиэр бол? –Зайл аа, чи намайг хэн гэж бодоод байгаа юм!
---------------------------------------------
–Манай өвөө Сибирьт амьдардаг юм. Тэгээд нэг удаа ойд явж байгаад бааавгайтай таараад гар барьж мэндэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш гараа ердөө угаахаа больсон гэсэн. Боолтыг нь солиод л явдаг гэнэ лээ.
---------------------------------------------
Федор, Васильевич дээр ирэв. – Васильевич, танай алаг үнээ өдөрт 100 литр сүү өгдөг гэнэ ээ, ямар арга хэрэглэдэг юм бэ? –Өглөө босоод л түүний хүзүүг илэнгээ, за өнөөдөр чи надад мар өгөх үү, сүү өгөх үү л гэдэг юм даа.
---------------------------------------------
Хоёр ээж:
-Хүүгээ уйлахаар би бүү бүүвэйн дуу дуулж өгдөг.
-Би ч бас урьд нь тэгдэг л байсан юм.Одоо бол үгүй, бага хүү маань уйлаад л байж байдаг.
-Яагаад?
-Би багыг уйлахаар нь бүүвэйн дуу дуулсан чинь том хүү маань, ээж ээ дүү уйлж байсан нь хамаагүй дээр юм байна гээд....
---------------------------------------------
Автозасварын газар нэг хүүхэн:
-Хөөе, миний машин яачихсан байна? –Мал байсан бол эртхэн нядлаад идчих л гэж хэлмээр байна.
---------------------------------------------
Тогооч хүн өөрийнхөө хийсэн хоолоо идэж болох уу? –Тогооч хүн гэдэг чинь маш чухал ажилтай учраас хэрэгтэй хэрэггүй хоол идэж хордлого авч эмнэл домнол болж, ажил алдаж хэрхэвч болохгүй.
---------------------------------------------
Гурван эр диваажинд ирэв. Тэднийг бурхан диваажингийн хаалган дээр угтаж хэлнэ. –Та нар диваажинд орохын тулд хийсэн нүглээ цайруулж байж орох ёстой. Тийм учраас та нар хийсэн нүглээ үнэн зөвөөр хэлээрэй гээд эхний эрээс асуув: -За чи хэдэн удаа эхнэрээ араар нь тавьсан бэ? 1 удаа. –За, энэ тивийг 1 удаа бүтэн тойр.
Хоёр дахь эрээс: -Аа, чи хэдэн удаа эхнэрээ хуурсан бэ? -5 удаа. –За тэгвэл энэ тивийг 5 удаа бүтэн тойроод ир. Гурав дахь эр буцаад алхчихав. Петр: Хөөе та хаачихна вэ? -Би газар руу очоод машинаа олж ирье ээ....
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )