Мод тарих үндэсний өдрийг угтан тавдугаар сарын 1-нд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх “Ногоон парк” аянг эхлүүлэх гэж байна. БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй энэ аян 2013 он хүртэл үргэлжлэх юм. Аянд “Ногоон хэрэм” төсөлд оролцож буй байгууллагуудаас гадна хувь хүн, иргэд оролцох боломжтой юм. Одоогоор “Нүүдлийн катеринг” ХХК, “Мөнх ногоон амьдрал” ТББ энэ ажлыг хамтран зохион байгуулж байна. Цэцэрлэгт хүрээлэнг жуулчид, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх жишиг газар болгох үйлсэд "Нүүдлийн катеринг” ХХК-ийн хамт олон идэвхтэй оролцож, өнгөрсөн жилээс тохижилт, үйлчилгээний ажлууд хийсэн. Тус газрыг бүрэн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулснаар нийслэл хотын өнгө үзэмж сайжирч, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гадаад, дотоодын жуулчдын зорин очих гол газрын нэг болох юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )