Нударган зодоонч Д.Ганхуяг Засгийн газрыг шантаажилж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Д.Ганхуяг гишүүнийг сүрхий шантаажчин гэлцэх болов. Үнэн байх аа. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар өөрийнхөө хүнийг тавихын тулд хуучин дарга нарынх нь но-той баримтуудыг цуглуулж байгаад тоосыг гөвж орхисон. Ингээд түүний талыг хатуу баримтлагч Пүрэвдаваа гэгч залуу тус дүүргийн намын дарга болоод байна. Тэгвэл сүүлийн үед Д.Ганхуяг улам шат ахиж Засгийн газар руу Таван толгойн асуудлаар том жижиг чулуу шидэж, эх орончийн дүрд жүжиглэж эхэллээ. “Бридж” группээ “Говь” компаний ноолуурын олз ашиг руу шургуулж амжсан түүний хувьд дараагийн алхам нь Таван толгойн коксжих нүүрс болоод байгаа бололтой. Тиймээс Таван толгой дахь “ Энержи ресурс”-ийн эзэмшиж буй хэсгээс бага боловч хувь эзэмших сонирхол нь хатгаад зүгээр суулгахгүй байх шиг байна. Тэр мөнгө ихтэй, лобби хийх чадвартайн дээр хөөрхөн арга зальтай эр. Иймээс түүний энэ далд санааг таахад төвөггүй болов уу. Мөн саяхан улсын начин Одхүүтэй халз тулаанд ороод авлаа. Одхүү начин угийн зодоонч нөхөр. Гэхдээ тэр хэл ам мурийгаагүй бол хэнтэй ч зодолдоод байдаггүй. Тэгэхээр Д.Ганхуяг түүнийг албан тушаал, эрх мэдлээрээ далайлган дургүйг нь хүргэсэн болов уу. Нударган зодооноор Д.Ганхуяг Одхүү начингийн дээр гарахгүй ч тийм амархан буугаад өгчих хүн бас биш. Тэд адилхан бөх явсан эрчүүд. Гэхдээ Д.Ганхуяг энэ удаагийн зодооныхоо талаар ам нээхийг хүсэхгүй байна. Лавлаж асуухад зүгээр л “Миний нүд ам хөхөрч няцраагүй байгаа биз дээ. Хэрвээ нударган зодоон хийсэн бол нүд, хөмсөг хачин болчихсон байх ёстой” гэв. Одхүүгийн цохилтоос тун сайн хамгаалаад нүүрэндээ ямар нэг ул мөргүй үлдсэн байх л даа. Түүнээс биш тэд түнжин хагарч нударга зөрүүлсэн нь үнэн юм билээ. Засгийн газрыг шантаажлагч маань ийнхүү бага залуу насаа дурссан уу, том олз булаацалдсан уу, ямартай ч Одхүү начинтай үзэлцээд авчээ.  

Х.Тулга. Zindaa.mn       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top