Сүхбаатарын талбайд “Гал үндэстэн” холбоо, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, МАХН-ын гишүүд, дэмжигчид гэр барин УИХ, Засгийн газарт шаардлагуудаа тавин тэмцлээ үргэлжүүлж байна. Өнгөрсөн шөнө тэдний гэрт жижүүрлэж хоносон хот, хөдөөгийн иргэдийг цагдаа нар баривчлан барьцаалах гэж оролджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай утсаар холбогдон тодруулахад тэр “Цагдаа нар манай дэмжигчдийг өнгөрсөн шөнө Сүхбаатарын талбайгаас баривчлах гэж оролдсон нь үнэн. Ер нь цагдаа нар иймэрхүү үйлдлийг олон удаа хийлээ. Цагдаа нарын ард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байгаа нь тодорхой. Ц.Нямдорж хүн барьцаалдаг гэдгийг би мэднэ. Барьцааны хүмүүсээ хотод хэд хэдэн газарт байрлуулдгийг нь ч мэдэж байгаа. Өнгөрсөн жил манай Дорнод аймгийн нэг залууг улс төрийн шалтгаанаар баривчилж хорьж байсан. Ц.Нямдорж бол олигархиудаа хамгаалахын тулд ийм л юм хийдэг байхгүй юу” гэлээ. Ц.Нямдорж ийнхүү сүүлдээ хүн барьцаалагч болов бололтой.
Я.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )