Ард түмний хайртай жүжигчин, МУГЖ Д.Батсүх таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 29

Өнөөдөр өглөө буюу 4-р сарын 29-ний үүрээр Монгол түмний хайрлан хүндэлж явдаг авьяаслаг жүжигчин, МУГЖ Д.Батсүх таалал төгслөө.  Ард түмний сэтгэлд алиалагч  Бачка нэрээрээ мөнхөрсөн гавьяат маань  циркийн манежнаа олон арван жил үзэгчдийг баясгаснаас гадна Монголын хошин урлагийг үндэслэн байгуулагчдын нэг байлаа. Өнөөдрийн олон арван хошин урлагийн хамтлагууд, жүжигчид төрөн гарч өдий зэрэгт хүрэхэд хүндтэй гавьяа байгуулсан нэгэн билээ. Тайз дэлгэцэнд бүтээсэн олон арван дүр нь хүн бүрийн сэтгэл зүрхэнд хоногшсоноос  гадна түүний нэрийг хэлэхэд л бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодордог байлаа. Инээд бол аз жаргалын хэлтэрхий. Энэ хэлтэрхийг баян ядуу, хөгшин залуу хэнд ч ялгаагүй өгөөмрөөр цацаж түгээх буянтай ажлыг бүх л насаараа хийсэн нэрт жүжигчин, циркийн алиалагч Д.Батсүх та ард түмнийхээ дунд үүрд мөнхрөх болно. Монголын ард түмэн болон  хошин урлагийн нийт жүжигчдийн өмнөөс ар гэрт нь эмгэнэл илэрхийлье хэмээн "Шинэ үе" продакшны захирал Бооёотой утсаар холбогдоход албан ёсоор эмгэнэл илэрхийллээ.

            Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(158.181.194.9) 2015 оны 02 сарын 27

um mani badmi hum...

0  |  0
Top