МУ-ын Засгийн Газрыг 2007 онд ОХУ-ын иргэн С.В.Паушок болон түүний хоёр компани "Алтан дорнод Монгол" ХХК болон “Востокнефтьгаз” ХХК нь Олон улсын Арбитрын шүүхэд өгсөн билээ. Гурван жил хагасын хугацаанд үргэлжилж манай талаас 1.5 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн маргааныг өчигдөр олон улсын арбитрчид шүүж шийдвэрээ гаргажээ. Олон улсын Арбитрын шүүх Монгол Улсын зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль нь олон улсын эрх зүйд нийцсэн гэсэн үндэслэлээр нэг тэрбум гаруй ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл болон, уг хэрэг дээр ажилласан АНУ-ын өмгөөлөгч Майкл Молан нар энэ тухай мэдээллээ.
М.Гэрэлгуа.Zindaa.mn Z
Сэтгэгдэл ( 0 )