Мино нөхрөөсөө салж дуулианыг тэргүүлсэн бол Уянга маникюрчин болж нам жимхэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

“Sound of kiss” охидын хамтлаг одоогоос хэдэн жилийн өмнө тун ч эрч хүчтэй, сүр дуулиантай мэндэлж байв. Солонгос соёлын нөлөөгөөр төрсөн шинэ үеийн залуусын тод төлөөлөл гэлтэй хэдэн годогносон охид бас ч гэж гарч ирсэн даруйдаа рок попын ертөнцөд эрэлт үүсгээд авсан. Хамтлагийн гишүүн Мино өрх тусгаарлаж, араас нь Золзаяа Ц.Бат-Өлзийн бэр болж, ээж болсноор эрч нь буурсан тус хамтлагийн ахлагч нь Ц.Уянга хэмээх энэ бүсгүй. Хамтлагийнхаа хамгийн адтай, ааштай тэрээр охидыг базаж, барьж явсан гэдэг. Хоёр жилийн өмнө төрсөн өдрөөрөө үл таних этгээдээс мянган сарнай бэлгэнд авсан хэмээн шум дэгдээж байсанбүсгүй ээж болж нам гүмхэн байгаа. Харин хамгийн сүүлд сураг ажиг тавихнээ маникюрчин болсон гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top