Сүүлийн жилүүдэд улам эрчтэй хөгжиж буй цахим сэтгүүлзүйн тухай 15 коммент
1. Сүүлийн 10 гаруй жилийн дотор том хотоос эхлээд зах хязгаарын бөглүү тосгоныг хүртэл холбосон компьютерийн сүлжээ буй болсоноор цахим сэтгүүлзүйг хаанаас хэнч хүлээн авч чаддаг сар их боломж цахим сэтгүүлзүйн үүсэл хөгжлийг цэцэглэн хөгжүүллээ.
2. Жирийн текст уншиж, кино, зураг үзэж, дуу сонсох бүрэн боломжоор хангагдаж байгаа нь алс холын хөдөөг ч соён гэгээрүүлэх шидтэй нь цахим сэтгүүлзүй болж байна.
4. Интернэт, Вэб нь дан ганцаараа хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болоод зогсохгүй хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдийг хооронд нь холбон нэгтгэж чаддаг орчин үеийн шинэхэн сэтгүүлзүй болж эрчимтэй хөгжиж байна.
5. Сонингийн материал радио, телевизийн мэдээлэл ч цахим ертөнцөөр цацагдах болсон өнөө үед цахим сэтгүүлзүйгүйгээр сэтгүүлзүйг төсөөлөхийн аргагүй болжээ.
6. Парис хотод амьдрагч эмэгтэй онлайн рекламуудыг харж суунгаа насан туршийн мөрөөдөл болж байсан төгөлдөр хуураа Шведийн онлайн сонины зарлалын хэсгээс олж авсан гэж бахархалтайгаар ярьсан нь олон жилийн өмнөх үзэгдэл болсон ч Энэ бол цахим сэтгүүлзүйн ач.
7. Гадаад амьдар ч буй монгол залуус цахим ертөнцөөр дамжуулан бөхийн барилдааны зургийг үзэж, баяр наадам хөтлөгчийн тайлбарыг сонсож, уртын дууны сайхан аялгуунд хөх тэнгэрт эх нутгаа санагалзсанаа ярилцана. Энэ бол анлайн сэтгүүлзүйн гайхамшиг.
10. Интернэтэд байрлуулсан өдөр тутмын сонинууд Монгол оронд болж буй үйл явдлуудын талаар эх нутаг нэгтнүүддээ мэдээллийг шуурхай хүргэж байна. Энэ бол өнөөдөр манайд интернэтийн технологи, онлайн сэтгүүлзүй хурдацтай хөгжиж буйн дохио яах аргагуй мөн билээ.
11. 1960-аад оны эхээр дэлхий даяар алдар нэрийг хүртсэн Канадын эрдэмтэн Маршал Мак Луйн электрон хэвлэлийн талаар гүнзгий ойлгож, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн харилцаа, соёлд нөлөөлөх тухай онол дэвшүүлж байсан нь өнөөдөр биеллээ олж онлайн сэтгүүлзүй төлөвшлөө.
12. Хамгийн гол нь мэдээллийн сайтуудыг өөрийн гэсэн редакцитай, тодорхой бодлоготой байх саналыг өөрсдөө гаргаж бусдадаа уриалсан нь маш том дэвшил боллоо.
13. Монголын бүх сайтууд нэгдсэн зохион байгуулалтанд орохыг эрмэлзэж, нийтлэг эрх ашгаа илэрхийлсэн салбарын журмыг өөрсдөө батлан гаргахыг уриалж, ирээдүйнхээ төлөө бүгдээрээ хичээж, шилдэгээ шалгаруулах гэж байгаа нь улам эрчтэй хөгжих “ташуур” болж байна.
14. Орчин цагийн нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж, ахицтай хөгжиж буй онлайн сэтгүүлзүй улам хүчирхэгжсээр байгаа нь онлайн сэтгүүлзүй.
15. Уламжлалт сэтгүүлзүйн суурин дээр улам батжин төвхнөсөн хурдтай шинэлэг хурдтай цахим сэтгүүлзүй.

Сэтгэгдэл ( 0 )