Та мөнгөний их урсгалыг өөр лүүгээ чиглүүлмээр байна уу? Мөнгө олж чаддаг ч мөнгөний энергийг өөртөө татаж, хадгалж чадахгүй байх нь олонтой тохиолддог. Хүн төрөлхтөн мөнгө тогтоодог олон аргуудыг эртнээс хэрэглэсээр иржээ. Тэр тусмаа Еврей үндэстэн мөнгө тогтоох гайхамшигтай аргуудтай. Энэ нууцыг танд дуулгая. Туршаад үзээрэй.
-Ширээн дээр байгаа хогийг гараар хамах муу.
-Ширээн дээр малгай,хоосон лонх, түлхүүр тавих муу.
-Нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях,өр зээлээ эргүүлэн өгөх муу
-Олон төрлийн шүүр гал тогооны өрөөнд тавих муу
-Гэртээ задгай мөнгө хуримтлуулж,байн байн тоолох муу
-Даваа гаригт банкны өрөө өгөх муу
-Хэтэвчин дэх салаа бүрээр мөнгө хийх муу,мөнгөний энергийг өөрөөсөө зугатаалгадаг гэнэ.
Харин эсрэгээрээ
-Нар мандсаны дараа өглөгөө өгөх сайн
-Сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах сайн.
-Ширээний бүтээлэгний завсар мөнгө хадгалах сайн
-Мөнгөнийхөө дээжийг доод тал нь 3 хоног хадгалах сайн мөнгийг өөртөө татаж,тогтоодог арга юм гэж үздэг аж.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )