Канадаас гаралтай 19 настай дуучин Жастин Бибер тун удахгүй тайзаа орхихоо мэдэгдлээ. Тэрбээр урлагийн ертөнцийг орхиж, дуулах карьераа дуусгахаар төлөвлөсөн тухайгаа Лос-Анжелосийн “Power 106” радиод шууд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ. Дуучин залуу ярилцлагынхаа үеэр “Хүмүүс намайг оддын өвчинд нэрвэгдсэн, их зантай хэмээн боддог ч би үнэндээ их зантай хүн биш. Би үргэлж л хүмүүсийг хайрлаж, тусалж байдаг. Магадгүй хүн л юм чинь заримдаа алдаа гаргаснаа нуух зүйлгүй. Би шинэ хүн болохын тулд өөрийгөө эрдмээр чимэхийг хүсч байна” гэжээ.
Жастин ирэх сард гарах “Journals” нэртэй шинэ альбом дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний хамгийн сүүлийн уран бүтээл гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )