Үзэгч түмэндээ үргэлж шинэлэг зүйлээр бэлэг барьж, тэднийг инээдмийн хөлөг онгоцоор аялуулдаг Шинэ Үе продакшныхан энэ сарын 16-28-ны өдрүүдэд АНУ-д тоглолт хийгээд ирлээ. Тэд АНУ-д суугаа бүх Монголчуудынхаа эх орон, элэг нэгт түмнийгээ санан гэгэлзсэн сэтгэлийг нь дэвтээжээ. Мөн тэднийг уйлуулж, бас хөгжөөж чадсан байна. Түүнчлэн АНУ-д тоглосон хамтлагуудаас хамгийн олон үзэгчтэй хамтлагаар шалгарсан аж. Шинэ Үеийнхэн цаашид үргэлж шинэ уран бүтээл, гэгээлэг зүйлээр ард түмнээ баясгаж гадаадад суугаа элэг нэгтнүүдээ баярлуулах юм байна.
Д.Мөнхзул. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )