Хулгай, дээрэм, залилангийн хэргүүд гэмт хэргийн ертөнцөд толгой цохиж, тэргүүлсэн хэвээрээ байна. 1990-ээд онд эдгээр хэргээс болж шоронд орсон хүмүүсийн зарим нь наранд гарч, хэрхэн хүмүүжсэнээ олон түмэндээ харуулан, амьдрал нь ч овоо тэгширч байгаа нь яамай. Тэдгээрийн дотор өнөөх “90 сая”-ын хэмээн алдаршсан Гансүх багтаад байна. Залилангаар хуссан 90 саяас нь хэдэн зуу дахин их мөнгө луйвардсан этгээдүүд сүүлийн жилүүдэд цөөнгүй төрсөн ч тэрхүү “90 сая”-ын хэмээх нэр түүний овог шиг сонсогдох болжээ. Магадгүй насан туршид нь энэ тодотгол түүнтэй хамт байх биз. Тэр шоронд 14 жил яс суугаад гарсан байна. Шоронд байх хооронд ээж нь бурхан болж, анд нөхөд, танил тал гэх юм түүнд үлдээгүй аж. Харин Гансүх шоронгоос гараад дахиж залилангийн хэрэг хийгээгүй гэнэ. Сүрхий томоожсон тэрээр Христийн сүмд номын дуу сонсож, сүмийн гол номлогч буюу пастор болоод амжжээ. Саяхан өөрийн хүмүүжиж байсан хорих 431 дүгээр анги дээр очиж тэнд хоригдож байгаа хоригдлуудад өөрийн гэмт хэргийн замнал амьдралд нь ямархуу хатуу сургамж болж үлдсэн болон Есүсийн сургаалийн талаар “ном” айлдаж, “сайн мэдээ” түгээгээд явжээ.
О.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Чи бол гадныхны гар хөл болсон хүн биздээ одоо ингэж хэллээ гээд намайг алаач залуу минь