Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж улс төрчид төдийгүй сонгогч иргэд маань ихээхэн чармайж, энэ талаар янз бүрийн санал уралдуулсаар байна. Гэвч амбиц, ашиг хөөсөн цөөн хэдэн хүн УИХ дээр хөндлөн харчихаад хэрүүл маргаан үүсгэж, гацаанд оруулсаар байгаа ажээ. Саяхан төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ нь бүр тодорхой боллоо. МАН-ын гишүүд хоорондоо толхилцож, нэгдмэл санаа бодолгүй болсон байна. Бусад намууд бүгдээрээ пропорциональ системээр сонгуулийг явуулна гээд байгаа. МАН-ынхан харин 76 тойрогтой мажоритар, эсвэл холимог систем хэрэгтэй гэж будилцгаажээ. Өмнөх сонгуулиуд үндсэндээ жалга дов бүрээр шахуу хувааж жижиглэсэн мажоритор системээр явагдсан шүү дээ. Ингээд юу боллоо доо. Луйврын сонгууль, мөнгөний сонгууль, санал худалдан авалтууд л болж өнгөрсөн шүү дээ. Ерөөсөө мажоритарийн сул тал нь энэ юм. Тойрог бүрээс нисээд л 10-аад мянган хүний саналыг худалдаж авахад УИХ-ын гишүүн болчихно. Ийм л сонгууль болж байлаа. Тэгвэл МАН өнөөдөр үүнийгээ мөрөөдөөд зарим гишүүд нь нойргүй хонох болоод байгаа ажээ. Н.Энхболд гэхэд л холимог хувилбараар сонгууль явуулъя гэнэ. Харин Д.Лүндээжанцан мажоритарыг гээд зүтгүүлж байна. Нам дотроо нөлөө бүхий энэ хүнийхээр нөгөөдүүл нь замнавал МАН ирэх сонгуулийг урьдын адил луйвардах боломжтой ажээ. Тиймээс ч МАН-ын хэсэг гишүүд “Хэрвээ бид мажоритар системээр хуулиа хийхгүй бол ялагдана шүү. Ялагдахгүйн тулд ийм замаар дайраад байх хэрэгтэй” хэмээн хурлын дараа хоорондоо шивнэлдэж байсан гэнэ.
Й.Ымербек. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )