Төрийн ордонд Төрийн захиргааны шинэтгэлийн тухай ярилцах үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл "Чухам үнэнийг цөөн хэдэн үгээр" гэдэг шиг бүх нууцаа дэлгэлээ. Тэрээр “ Улс төрчдийн нөлөө, эрх мэдлээс ангид болгосон цагт л төрийн захиргааг шинэчилж болно. Төрийн захиргааны байгууллага алсыг харж ажилладаг. Харин улс төрчид зочид буудалд түр байрлагчид. Чадал нь хүрвэл дараагийн сонгуулиар дахин гарч өнөөх буудалдаа ирдэг” хэмээн өөрсдийгөө тодорхойлсон юм. УИХ-д сонгогдох дөрвөн жил бол түр зуурын алба гэсэн сэтгэлгээтэй учраас энэ хугацаандаа амжиж улс төрчид аль болох ахиухан идэж, уухыг л хүсдэг гэдгийг тэрээр зочид буудалд байрлагсадтай зүйрлэжээ. Улс төрчид төрийн захиргааны байгууллагыг ашиг сонирхолдоо нийцүүлж ашиглах бүх боломжийг алддаггүй, тийм ч учраас ходоодныхоо хэмжээнд нийцүүлж төрийн захиргааны үйл ажиллагаанд хошуу дүрэн, алсын харааг нь бүдгэрүүлж орхидог гэдгээ шинэ цагийн олигархиар тодроод байгаа Э.Бат-Үүл өөрөө нотоллоо.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )