Зөвлөгөө: Бүсгүй хүний жавхалзсан алхаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхуулан гунхан жавхалзан алхахыг хүсдэггүй хэн байх билээ. Таны хувьд ялигүй таргалан жин нэмж мини юбка, өндөр өсгийт гоёмсог гутал өмсөхөд арай бэлэн биш байна уу? Та дэлхийн шилдэг топ моделиудаас хамгийн гоё хөл, гуяараа гайхуулдаг Эль Макферсасон шиг болмоор байна уу?  Түүн шиг гоолиг сайхан болоход тань дөхөм болох үүднээс дараах хэдэн дасгалыг санал болгоё.                           

Гэвч дасгалаа хийхээс өмнө гайхам сайхан хөлтэй байхын нэг үндэс нь эрүүл мэнд, цусны зөв эргэлт, тохирох хувцас зэрэг байдгийг Эль Макферсон анхааруулдгийг сануулъя

Ингээд хөлийг тань гайхамшигтай сайхан болгох дасгалдаа оръё.

 Гуяны дасгалууд

Гуяндаа анхааръя! Нуруу тэгшхэн бөгөөд хөлөө алцайлган хол тавьсан байна. 2 тийш ээлжлэн сууж биеийнхээ жинг аажуухнаар нэг хөлнөөсөө нөгөө рүү нь шилжүүлнэ.

 

Гуяны арын хэсгийн булчинг чангалах

 Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалан бага зэрэг салган тавьсан байна. Гэдсээ түрж байгаа юм шигээр өгзгөө чангалан дээш өргөөд буцаад буулгана.

Хэвлийн дотор хэсгийн дасгал /хөнгөн хувилбар/

Зүүн хөлөө нугалан баруун талаараа хэвтэнэ. Баруун хөлөө чангалан өргөсөн хэвээр нь хөлийн үзүүрээрээ /хөл туушдаа тэгшхэн

байна/ жижигхэн тойрог дүрслэн хөдөлгөнө. Зүүн талаараа хэвтэн дасгалыг давтана.

Хөлийн дотор талын хэсгийн дасгал /хүнд хувилбар/

Баруун талаараа хэвтэнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалан зүүн өвдгөн дээр тавьсан байна. Таазаа өргөж гэдэснийхээ булчинг багасгана. Нөгөө талаараа давтан хийнэ.

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top