"Хивсийг шинэ дээр нь үслэг талаас нь бус араас нь тоос сорогчоор соруулбал сайн цэвэршдэг.
"Хивсэнд тогтсон тосон толбыг бензин шингээсэн үртсээр үрж нэг хэсэгтээ хэвээр нь байлгавал арилдаг.
"Тосон будгаар будсан хаалга цонхыг бага зэрэг нашытрын спирт хольсон бүлээн усаар угаах нь дээр.
"Савантай усаар угаахад будаг гандаж бүрсийдэг.
"Хувцасны шүүгээний хаалга, шургуулганы ирмэгийг савантай алчуураар арччихаад байвал нээх, хаахад хялбар зөөлөн болдог.
"Саванг чийгтэй газар хадгалснаас хуурай газарт хадгалбал гурав дахин удаан ашиглаж болно.
"Жимс, ногоог хөлдөөгчинд хийхийн өмнө угаагаад сайтар арчилбал амархан муудахгүй.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )