ОХУ-ын газрын тос олборлогч компаниуд тавдугаар сарын 1-нээс шатахууны экспортоо зогсоохоор болсныг тус улсын Эрчим хүчний сайд Сергей Кудряшов албан ёсоор мэдэгдсэн билээ. Тус улсын дотоодын зах зээлд бензин хомсдож байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж. Газрын тосны бүтээгдэхүүний томоохон хувийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг Оросын компаниуд өнгөрсөн онд гурван сая тонн шатахуун экспортолсон бол сүүлийн дөрвөн сарын хугацаанд нэг тонн бензин гадаадын орнуудад нийлүүлсэн байна. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга Н.Болдхүү хэлэхдээ, “ОХУ-д үүсээд буй нефтийн хомсдолоос шалтгаалан гарсан шийдвэр Монгол Улсад нөлөөлөхгүй. Нийлүүлэлтийн гэрээ хэвээр байх тул иргэд шатахууны хомсдол, үнийн хөөрөгдөл болно гэж айх хэрэггүй. Харин ч саяхан бензиний үнэ 50 төгрөгөөр буурсан байгаа” гэж мэдэгдсэн ч өчигдөр 23 цагийн үед Монголын нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 80 төгрөгөөр нэмлээ.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )