Танин мэдэхүй: Модонд авирч байна гэж зүүдэлбэл тушаал дэвшинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 30

Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдийн нэг. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер "Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл юм" хэмээн тодорхойлжээ. Зүүд нь далд мэдээлэл авсан хүнийг сэрээд үйл ажиллагаагаа амьдралынхаа үнэт зүйлтэй холбох нөхцлийг бүрдүүлж өгдөг хэмээжээ. Тиймээс таныг зүүдээ тайлахад тусалъя.

Авирах

Модонд авирч байна гэж зүүдэлбэл ажил албандаа өсч дэвжинэ.

Авс

Таг нь нээлтгэй авс зүүдэлвэл ажилдаа амжилт олно. Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар зүүдэлвэл шинэ мэдээ авна. Залуу хүн авс зүүдэлвэл удахгүй хуримаа хийнэ. Гэр бүлтэй хүн авс зүүдэлвэл ашиг хонжоо олно.

Агаар

Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг. Хэрвээ та халуун агаараар амьсгалж байна гэж зүүдэлвэл таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна. Хүйтэн агаар зүүдлэгдвэл ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна.

Агаарын бөмбөлөг

Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтад орно. Агаарын бөмбөлгөөр нисч байна гэж зүүдэлвэл таагүй аяллыг илэрхийлнэ.

Ажиллах

Өөрийгөө ажиллаж байна гэж зүүдэлвэл аз тохионо. Бусдын ажил хийж байхыг харвал эд баялаг олно.

Аалз             

Зарга зальхай дэгдэнэ. Аалзыг аллаа гэж зүүдэлвэл мөнгөө алдана. Аалзны шүлсийг цэвэрлэж байна гэж зүүдэлвэл орон гэрт тань өөрчлөлт гарна.

Айдас

Айж байна гэж зүүдлэх нь бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. Бусдын айхыг харж байна гэж зүүдлэвээс зовлон зүдгүүр тохиохын тэмдэг.

Алиалагч

Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ.

Б.сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top