Сирид 20 мянган хүн өлсөхийн эрхэнд хорхой шавж идэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 10

Сирийн Засгийн газар олон нийтийг өлсгөлөнд автуулж байна гэж ВВС мэдээллээ. “Эмнэсти Интернешнл”-ийн мэдэгдэж буйгаар, Дамаскийн Ярмук баазад 128 иргэн амиа алдсан байна.

Одоо Ярмукт олон мянган хүн хоол, цэвэр усны хомсдолд орсон хэвээр байгаа аж. Хүмүүс гудамжинд гарч хоол хүнс хайж байгаа ч мэргэн буучийн суманд өртөх аюултай болжээ. Ярмукт одоо 17-20 мянган палестин, сири дүрвэгч толгой хоргодож байна.

Энэ бааз 2013 оны дөрөвдүгээр сараас хойш эрчим хүч, эмнэлгийн тусламжаар хязгаарлагдсан ба саяхнаас хүнсний нийлүүлэлтийг ч бүр зогсоожээ. “Эмнэсти Интернешнл”-ийн Ойрхи Дорнодыг хариуцсан захирал Филип Лютер “Сирийн Засгийн газар энгийн номхон иргэдийг зориуд өлсгөж байна. Ярмук дахь хүмүүс өлсөхийн эрхэнд муур, нохой, хорхой шавж идэж байгаа” гэжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anjel(124.158.91.33) 2014 оны 03 сарын 11

huurhii ene ard irged l zolioslogdoh yum daa.yasan ch uruwdulteim dee.manai uls orond iim aimshigt zuils buu tulgaraasai....

0  |  0
munhaguudaa gej...(103.23.51.6) 2014 оны 03 сарын 10

putinii hiisen balag geech...

0  |  0
Чимка(49.0.158.146) 2014 оны 03 сарын 10

АНУ-ийн өдөөн хатгалгын золиос ингээд л аймар шүү. АНУ-гаас л болж 2 Солонгос одоо хүртэл дайснууд. Тоочоод байвал дуусахгүй их нүгэл АНУ-д байна аа. Ямар ч баялаггүй орон чинь ингэж дайн тулаан өдүүлж, зэвсгийн наймаагаар л баяжих юм даа. Тэгээд ард иргэд нь бүгд тарган гахайнууд...

0  |  0
Иргэн(183.177.98.27) 2014 оны 03 сарын 10

Америкийн хийсэн балаг ингээд нэг улс мөхөл рүү явж байгаа нь энэ. харин баялагыг нь хэн завшиж байгаа нь тодорхой

0  |  0
Top