Хоёр хоногийн өмнө алга болсон Малайзийн иргэний нисэхийн онгоцыг найман орны цэргийн хүчний 34 онгоц, 40 хөлөг хайж байгаа ч ямар ч сураг гарсангүй. Вьетнамын өмнөд тэнгис дэх сэгийг мөн байж магадгүй гэж үзэж байгаа ч одоогоор баталгаа олсонгүй гэж CNN дамжуулав.
Малайзийн Иргэний нисэхийн албаны дарга Азаруддин Абдул Рахман “Олон улсад маш олон мэдээлэл гарч байгаа. Гэвч бодит байдал дээр бид ямар ч мэдээлэл өгч чадахгүй нь. Агаарын хайгуулаар юу ч илрүүлээгүй” гэж өнөөдөр мэдэгджээ.
Онгоц сураггүй болсноос хойш 48 цаг өнгөрсөн ч 370 дугаар нислэгийн нууцыг албан ёсоор задлаагүй, зорчигдынх нь тухай таамгийг баталгаажуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар уг онгоцыг өмнөд тэнгисээс олсон, мөн Вьетнамын нутгаас сүүлийг нь илрүүлсэн болон бусад хэлтэрхийг олсон талаар олон улсад мэдээлж байгаа ч энэ нь ор үндэсгүй гэдгийг Малайзын Засгийн газар ийнхүү албан ёсоор мэдэгдэв.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
БОЛЬЁ ОО
tiiml bh manaihan ingej